Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсний 108 жилийн ойн баярын өдөр 2019 оны арванхоёрдугаар сарын 29-нд тохионо. Энэ өдөр хилийн боомт ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц цагийн хуваарийн дагуу зорчино.
Хилийн боомт амарна
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 19-11-22
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай МУ-ын хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус авто замын боомт амарч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хуваарийн дагуу ажиллахыг мэдэгдэж байна.Харин Олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу зорчих болно
Замын-Үүд дэх гаалийн газар
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 19-11-18
Танилцуулга
2019.11.09
Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2019 оны хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд гаалийн газрын албан хаагчдад сум дундын цагдаагийн хэлтсийн ахмад Л.Нармандах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-иар 2019.10.08-ны өдрийн 19 цагт сургалт явуулсан.
Замын-Үүд дэх гаалийн газар
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 19-11-18
Танилцуулга
2019.11.09
Замын-Үүдсум дахь сум дундын прокурорын газраас тус гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан нарын 2019 оны 2 дугаар улиралд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материалд төлөвлөгөөт шалгалт хийсэн талаарх дүнгийн хурлыг 2019.10.08-ны өдрийн 19 цагт Замын-Үүд дэх гаалийн газрын нийт албан хаагчдад хийв. Дүнгийн хуралд Замын-Үүд дэх сум дундын хянлтын прокурор Э.Болор, Б. Догмиддорж нар оролцож зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд гаргаж буй алдаа дутагдлын талаар танилцуулсан.
Замын-Үүд дэх гаалийн газар
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 19-11-18
“ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” АЯНЫ ТОВЧ ТАЙЛАН
2019.11.05 Замын-Үүд сум
Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас тус гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийж байгаа төрөл бүрийн ачаанд хийх гаалийн хяналт, шалгалтыг сайжруулах, бүрдүүлэлтийн үе шат бүрт гаалийн хяналтыг үр дүнтэй зохион байгуулж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, улсын төсвийнорлогын төлөвлөгөөг биелүүлэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах зорилгоор “ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” аяныг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд зохион явуулсан.