Ковид-19 халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 21 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
- Халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтой усаар ам хоолойг зайлах
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа 30 секундээс доошгүй хугацаагаар сайтар угаах
- Нүд, ам, хамартаа гараа хүргэхгүй байх
Ковид-19 халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-09
COVID-19 халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-09
Албан байгууллагын ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
Замын-Үүд дэх гаалийн газар хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан алтыг илрүүллээ
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-06

Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүллээ.
Тиймээс хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР
Зөвлөмж
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-03-20
ЗӨВЛӨМЖ
"Шинэ коронавирусийн халдвар өнөөдрийн 11 цагийн байдлаардэлхийн 170 оронд бүртгэгдэж, 7,000 гаруй хүн нас бараад байна. Манай улсад өнөөдрийг хүртэл 1,330 хүн тусгаарлагдсан. Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөж буй францын нэг, Монгол улсын таван иргэнээс коронавирусийн халдвар илэрч, баталгаажсан, эмчилгээ хийгдэж байна.
Дараах зүйлсийг хүн нэг бүр анхаарч өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаална уу.
Зөвлөмж
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-03-20
Коронавирусийн халдвараас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал юм.
Амны хаалт тогтмол хэрэглэх
Гараа сайтар савандаж угаах
Олон нийтийн газраар явахгүй байх