ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
ЭРХ ЗҮЙ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖЛЫН
2020 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАН
Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 1 дүгээр улиралд төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав. Үүнд:
1. Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлын хүрээнд:
1.1. Байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх:
1.1.1. 2020 оныг Дэлхийн гаалийн байгууллагаас “Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө”, Гаалийн ерөнхий газраас “Гаалийн шинэчлэл-тогтвортой хөгжил" жил болгон зарласантай холбоотойгоор эдгээр зорилтуудыг нийт ГУБ нарт мэдээлж, http://www.zamiin-uud.customs.gov.mn// сайт болон газрын төв контор, ГХБ-үүдэд олон нийтэд ил харагдахуйцаар болон мэдээллийн самбаруудад байршуулсан.