95 ЖИЛ

МАЛ, АМЬТАНД ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ШААРДЛАГА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А-29 дугаар тушаалын хавсралт
 
МАЛ, АМЬТАНД ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ШААРДЛАГА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А-29 дугаар тушаалын хавсралт
 
МАЛ, АМЬТАНД ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ШААРДЛАГА
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээлийн аюулгүй байдалд тавих шаардлагыг (цаашид “Шаардлага” гэх) Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Улсын нөөцийн тухай хуулиуд, болон Монгол улсад мөрдөж буй малын тэжээлийн стандарт, малын тэжээл бэлтгэх зохистой дадал CAC/RCP 54 олон улсын кодекстэй нийцүүлэн боловсруулсан болно.
1.2.Мал амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, импортлохтой холбоотой харилцаа нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-456 дугаар тушаалаар баталсан ”Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох” журмаар зохицуулагдана.
1.3.Шаардлагыг нь малын тэжээл, тэжээлийн түүхий эд импортлох, тээвэрлэх, хадгалах, борлуулахад оролцогч иргэн, хуулийн этгээд, хэрэглэгч, тэдгээрийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, тохирлыг нь үнэлдэг (баталгаажуулдаг) лаборатори болон итгэмжлэдэг байгууллагын үйл ажиллагаанд мөрдөнө.
Хоёр. Тэжээл, тэжээлийн түүхий эдэд тавих аюулгүй байдлын хяналт
2.1.Тэжээл, тэжээлийн түүхий эд нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагыг хангасан байна.
2.2.Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлоход тэжээлийн аюулгүй байдалд тавих хяналтыг дараах үе шаттайгаар явуулна.
2.2.1.тэжээл, тэжээлийн түүхий эд бэлтгэх үйлдвэрлэх, шинжлэх;
2.2.2.тэжээл, тэжээлийн түүхий эдийг тээвэрлэх, хадгалах;
2.2.3.тэжээл, тэжээлийн түүхий эд худалдаалах;
2.2.4.тэжээл, тэжээлийн түүхий эдийг ашиглах, устгах.
2.3.Тэжээл, тэжээлийн түүхий эдийн онцлогоос хамааран аюулгүй байдлыг тогтоохын тулд дараах хяналт, үнэлгээг хийнэ. Үүнд:
2.3.1.Тэжээл ба тэжээлийн түүхий эдийн стандарт, шошго, гарал үүсэл, найрлагыг баталгаажуулсан болон бусад баримт бичгийг шалгах;
2.3.2.Тэжээл ба тэжээлийн түүхий эдийн дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид явуулах, шинжилгээ хийлгэх;
2.3.3.Тухайн бүтээгдэхүүнээр мал, амьтан тэжээж туршсан болон эрсдэлгүйг тогтоосон нотлох баримтыг шалгах.
Гурав. Монгол улсад тэжээл үйлдвэрлэхэд тавигдах
аюулгүй байдлын шаардлага
3.1.Тэжээл үйлдвэрлэх байгууламж нь MNS5364:2004 стандартын шаардлагыг хангасан, түүхий эд хадгалах, тэжээл үйлдвэрлэх, хадгалах зориулалтын тусдаа өрөөнүүдтэй байх ба шувуу, мэрэгчид, шавж нэвтрэхээс хамгаалагдсан байх;
3.2.Био бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийг тусдаа байраар хангах;
3.3.Тэжээлийн үйлдвэрт техник тоног төхөөрөмжийг зааврын дагуу байрлуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байх;
3.4.Тэжээл үйлдвэрлэлд зориулалтын тоног төхөөрөмж ашиглах, жин, хэмжих хэрэгслүүдийн тохиргоо, нарийвчлал нь баталгаатай байх;
3.5.Тэжээлийн түүхий эдийг хүлээн авах, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зэрэг бүх үе шатанд бүтээгдэхүүн муудах эрсдэл үүсэхээс хамгаалах;
3.6.Тэжээл, тэжээлийн түүхий эдийг цацраг идэвхт бодис, хүнд металл, давсны агууламж ихтэй геохимийн бүсүүдийн ойролцоо бэлтгэхгүй, хадгалахгүй байх;
3.7.Тэжээл үйлдвэрлэл болон хадгалах явцад хордлого үүсгэх эмгэг төрүүлэгч бичил биетэн үржих, хорт бодис хуримтлагдах нөхцлийг бүрдүүлэхгүй байх, мэрэгч, шавжны эсрэг бодис, консервантуудыг зүй бусаар ашиглахгүй байх;
3.8.Чанар, ариун цэврийн шаардлага хангаагүй түүхий эд, хуурамч баглаа боодлын материал ашиглахгүй байх; 
3.9.Түүхий эд, бүтээгдэхүүний хоруу чанарыг тодорхойлуулдаг байх;
3.10.Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон импортолсон тэжээлийн нэр, зориулалт шимт чанарыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлд хамруулах;
3.11.Тэжээлийн чанар аюулгүй байдлын шаардлагыг хангах зорилгоор хяналтын систем нэвтрүүлсэн байх;
3.12.Тэжээлийн үйлдвэр, цех нь тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн технологич болон чанар шалгагчтай байх, ажилчид нь мэргэжлийн сургалтад хамрагдсан байх.
Дөрөв.Тэжээлийн савлагаа, шошгонд тавигдах шаардлага
4.1.Тэжээлийн шошгонд хэрэглэгчдэд зориулсан дараах мэдээллийг зайлшгүй тусгана;
4.1.1.үйлдвэрлэгчийн албан ёсны нэр, хаяг;
4.1.2.тэжээлийн нэр, цувралын дугаар
4.1.3.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;
4.1.4.стандартын тэмдэглэгээ;
4.1.5.тэжээлийн зориулалт, найрлага, шимт чанарын мэдээлэл;
4.1.6.Хэрэглэх заавар болон хадгалах хугацаа, нөхцөл;
4.2.Тэжээлийн шошгыг монгол хэл дээр үйлдэнэ, бусад улсаас импортолсон тохиолдолд англи, эсвэл орос хэл дээр бичсэн байна.
4.3.Шошгонд мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, тодорхой байдлаар тусгасан байна.
4.4.Хаяг шошго нь хэрэглэгчдэд харагдахуйц, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр гээгдэхгүй, бат, бөх байна.
Тав. Тэжээл, тэжээлийн түүхий эдийг импортлоход тавих аюулгүй байдлын шаардлага
5.1.Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцид заасан үүрэг, зөвлөмжийн нөхцлийг зөрчөөгүй байх;
5.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлох тэжээл, тэжээлийн түүхий эд нь Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулгад бүртгэгдсэн байх ба энэхүү техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх;
5.3.Импортлох тэжээл, тэжээлийн түүхий эд нь Монгол улсын болон үйлдвэрлэгч улсын стандартын шаардлагад нийцсэн байх;
5.4.Импортлох тэжээл, тэжээлийн түүхий эдийн зориулалт, найрлага, шимт чанар нь тодорхой, хэрэглэх заавартай байх.
Зургаа. Тэжээл, тэжээлийн түүхий эдийг хадгалах, тээвэрлэхэд тавих аюулгүй ажиллагааны шаардлага
6.1.Тухайн нэр төрлийн тэжээл, тэжээлийн түүхий эдийн чанарыг алдагдуулахааргүй, тэжээлийн онцлогт тохирсон агуулах, саванд хадгалах;
6.2.Тэжээл, тэжээлийн түүхий эдийг хадгалах агуулах, сав нь нарны шууд тусгалгүй хуурай сэрүүн нөхцөл хангасан байх ;
6.3.Тэжээл, тэжээлийн түүхий эдийг түлш, тослох материал, хурц үнэртэй бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, тээвэрлэхийг хориглох.
Долоо. Тэжээл, тэжээлийн түүхий эдийг худалдаалах үеийн аюулгүй ажиллагааны шаардлага
7.1.Тэжээл, тэжээлийн түүхий эдийг зориулалтын худалдаалах цэгт борлуулна.
7.2.Тэжээл, тэжээлийн түүхий эдийг худалдахдаа хэрэглэх зааврыг хавсаргана.
7.3.Тэжээл, тэжээлийн түүхий эдийг жижиглэнгээр худалдаалахдаа зөвхөн савласан хэлбэрээр худалдана.
7.4.Улс, аймгийн нөөцөд худалдан авах тэжээлийг мэргэжлийн итгэмжлэгдсэн эрх бүхий лабораторид шинжлүүлж, чанарыг нь баталгаажуулсан байна.
Найм. Тэжээл ба тэжээлийн түүхий эдийг хэрэглээнээс хасах, устгах нөхцөл
8.1.Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцээгүй;
8.2.Гарал үүсэл болон аюулгүй байдлыг баталгаажуулсан баримт бичиггүй, хугацаа нь дууссан, шошгогүй;
8.3.Дагалт баримт бичигт тусгагдсан мэдээллүүд нь зөрүүтэй;
8.4.Тааламжгүй үнэртэй болсон, муудаж, бохирдсон нь лабораторын шинжилгээггэр тодорхойлогдсон.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top