ВАГОН РЕНТГЕНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТЫН ХЭСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Бүлэг: Замын-Үүд
- Нийтлэгдсэн огноо 2020 оны 6 сарын 6, Бямба гариг, 7:16
ВАГОН РЕНТГЕНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТЫН ХЭСГИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Байршил: - “Замын-Үүд өртөө-2”-оос Шаргын Овоо чиглэлийн төмөр замын 1104 дэх км-ийн 5 дах зуутад, Замын-Үүдээс 7 орчим км-ын зайд байрладаг.
- Байгуулагдсан огноо: - 2015.12.07
- Чиглэл:
$11. Улсын хилээр гарах төмөр замаар тээвэрлэгдэж буй транзит болон гүний гаалийн байгууллагын бүрдүүлэлттэй экспортын барааг рентген тоног төхөөрөмжөөр шалгах
- Хүчин чадал: - Ачааны галт тэрэг шалгах THSCAN RF9066 төхөөрөмж нь 9Мэв, 6Мэв хос энерги ашиглан шалгалт хийнэ, хоногийн 24 цагт хуваарийн дагуу 70 км/цагаас ихгүй хурдтай явж өнгөрөх ачаатай вагон бүхий 10-12 цуваа галт тэргийн рентген зургийг авах.
- ГХБ-ээр зарлагдсан байдал: - зарлагдаагүй /Гаалийн газрын эзэмшлийн/
- Хяналтын бүсийн багтаамж: - Уртаашаа 30м, Өргөн 20м цацрагаас хамгаалах хана, цацрагийн үүсгүүрийн байгууламж, удирдлагын байгууламж /нэг замаар урсан өнгөрөх ачаатай 45-70 хүртэлх вагонтой цуваанаас бүрдэх галт тэрэгнүүд/
- Хүний нөөц: - Гаалийн хяналт хариуцсан 1 ГУАБ, 4 ГУБ өдөр бүр 12 цагаар ээлжээр тасралтгүй 24 цаг ажиллаж байна.