Замын-Үүд дэх гаалийн газар

Монгол Улсын  Засгийн газрын 143 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 3 дугаар улиралд төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав. Үүнд:

Монгол Улсын  Засгийн газрын 143 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 3 дугаар улиралд төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав. Үүнд:


1. Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлын хүрээнд:
1.1. Байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх:
1.1.1. Гаалийн ерөнхий газар болон тус газар,төрийн бусад байгууллагуудаас гаалийн бүрдүүлэлт,хяналт шалгалт,зохион байгуулалтыг сайжруулах талаар ирүүлсэн дараах үүрэг даалгавар,зөвлөмж,албан тоотыг нийт ГУБ нарт мэдээлж, http://www.zamiin-uud.customs.gov.mn// сайт болон газрын facebook хуудсаар мэдээлж,төв контор, ГХБ-үүдэд олон нийтэд ил харагдахуйцаар  мэдээллийн самбаруудад байршуулан  санамж анхааруулга,чиглэл, үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан  ажиллаж байна.
1.1.2.ГЕГ-ын ГЗТХБГ-ын дарга Б.Ононгийн 2020.07.27-ны өдрийн 01-2/2639 тоот албан бичгээр ирүүлсэн улсын хилээр нэвтрүүлж буй бэлэн мөнгө, түүнтэй адилтгах төлбөрийн бусад хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа эсэхэд тавих хяналтыг сулруулахгүй байж гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах тухай чиглэлийг нийт албан хаагчдад “Замын-Үүд гаалийн газар” facebook хуудсаар болон  SPARK-аар танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
1.1.3 ГЕГ-ын ГЗТХБГ-аас мэргэжлийн удирдлагаар хангаж, хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хүрээнд 2020.08.01-ний өдрөөс КАЙС систем дэх Зөрчлийн програмд оруулж буй мэдээллийг тус газарт илгээж, хянагдсаны дараа шийтгэлийн хуудас хэвлэгдэх тохиргоо хийгдсэн тул мөн өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллах  талаар ирүүлсэн  ГЕГ-ын ГЗТХБГ-ын дарга Б.Ононгийн 2020.07.31-ний  дрийн 01-2/2712 тоот албан бичгийг нийт албан хаагчдад “Замын-Үүд гаалийн газар” facebook хуудсаар болон  SPARK-аар танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна
1.1.4 ГЕГ-ын ГЗТХБГ-ын дарга Б.Ононгийн 2020.08.21-ний өдрийн 01-2/2952 тоот албан бичгээр ирүүлсэн рентген туяанд суурилсан эмнэлгийн болон бусад зориулалтын тоног төхөөрөмж, шүдний рентген аппарат зэрэг цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл тоног төхөөрөмжид гаалийн бүрдүүлэлт хийхдээ эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, лицензийг үндэслэж, зөрчил илэрсэн тохиолдолд ГЗТХБГ-т нэн даруй мэдэгдэж ажиллах талаарх чиглэлийг нийт албан хаагчдад “Замын-Үүд гаалийн газар” facebook хуудсаар болон  SPARK-аар танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

1.1.5 ГЕГ-аас ирүүлсэн бүс нутгийн гаалийн байгууллагын зөрчлийн мэдээллийн талаар тухай бүр анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг бэлтгэн гаалийн улсын байцаагч нарт түгээсэн.

1.1.6. Олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болгох үүднээс http://zamiinuud.customs.gov.mn/ цахим хуудас, “Mongolian customs” facebook page хуудас, мөн News.mn,  GоGо.mn зэрэг сайтууд болон телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүдээр зөрчил илэрсэн тухай бүрт нь түгээсэн.

1.1.7  ГЗТХБА-аас дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахалын дэгдэлтийн улмаас  Улсын онцгой комиссоос тавигдаж буй шаардлагыг ханган нийт албан хаагчдад   санамж анхааруулгыг хүргэж сургалтуудыг зохион байгуулсан.
1.1.8. 2020.07.28-ны өдөр ГЗТХБА-ны дарга Л.Болоож, гаалийн зөрчил, хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч О.Отгонгэрэл, Захиргааны албаны гаалийн улсын байцаагч С.Мөнхцэцэг, А.Ариунтунгалаг  нар экспорт, импортын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа болон УОК-ын шийдвэрээр зорчигчийн хөдөлгөөн хийгдэж байгаа гаалийн хяналтын бүсүүдэд ажиллаж, 2020.07.27-ны өдрийн онлайн хурлаас өгсөн үүрэг чиглэлүүдийг нэг бүрчлэн танилцуулж, ГХБ хариуцсан ГУАБ нарт үүрэг даалгавар өгсөн.
1.1.9.‘’Шударга ёс, хөгжил дэвшил’’ сэдвийн хүрээнд АТГ-аас бэлтгэн гаргасан зурагт хуудсуудаас дараах чиглэлээр блтгэж,  Э-Транс, Дардан ложистик, ӨТЗ-ын ГХБ-үүд болон АЗШНЦ-2-Ачааны терминал дахь гаалийн мэдээллийн самбарууд болон нийтэд ил харагдах газруудад байршуулсан:
           - Эрүүгийн хуулиас
           - Авлигын эсрэг хуулиас
           - Авлига
           - Авлигын хэлбэрүүд.
1.2. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх.
1.2.1. Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах дундаж цаг хугацааг 3-р улирлын байдлаар 4 төрлөөр судлан дүн шинжилгээ хийсэн байна, зарцуулах цаг хугацаа буурсан байна..

1.2.2. Тус  Гаалийн газар 2020.07.01-09.15-ны хугацаанд хяналтын ногоон төлөвт 129 ААН-ийн 2,783,402,8 долларын статистик дүн бүхий нийт 205 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн ба цаг хугацааны дундаж үзүүлэлтийг барааны ялгаатай байдлаас шалтгаалан гаалийн хяналтын бүс бүрээр судлахад бичиг баримтын ГУБ нар 10.5  орчим минут шалгалт хийж өмнөх оноос 5 минут буюу 31 хувиар багассан байна. ЗҮГГ-аас ногоон төлөв бүхий мэдүүлгийг дараалал харгалзахгүй нэн түрүүнд баталгаажуулж байгаа нь төлөвийн хэрэгжилтийг хангаж, бүрдүүлэлтийн цаг хугацаа багасахад нөлөөсөн байна.

1.2.3.     ЗҮГГ-ын Бүрдүүлэлтийн албанаас бүрдүүлэлтийн цаг хугацааг богиносгох зорилгоор БТКУС-ын дагуу ангилалын код болон үнийн маргаан гардаг байсан бараанууд хил орчмын үнийн судалгааг хийж, үнийн мэдээллийн санд баяжуулалт хийсэн.
1.2.4. ЗҮГГ-ын Бүрдүүлэлтийн албанаас Гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, гаалийн харилцаанд оролцогч нарт бичиг баримтын бүрдэл болон  гаалийн хяналтын бүсийн ажлын цагт багтаан мэдүүлэг илгээх санамж өгч, хяналт тавьж ажиллаж байна.
1.2.5.    ЗҮГГ-аас бүрдүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай болгох, импортлогчдын татвар төлөлтийн хугацааг багасгах  зорилгоор гаалийн хяналтын бүсүүдэд банкны салбаруудыг нэмэх саналыг Замын-Үүд сумын банкнуудад албан бичиг илгээж ажилласан

1.3. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх:

1.3.1. Онцгой байдал зарлагдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан дараах үүрэг даалгавруудыг Zamiin-Uudiin Gaaliin gazar facebook хуудсаар мэдээлсэн.Үүнд:
1.3.1.1.УОК-оос “Өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.09.21-ний өдрийг хүртэл сунгасантай холбоотойгоор 7, 8,9-р сард хариуцлагатай жижүүр, шуурхай жижүүр хийх албан хаагчдын хуваарийг хийж батлуулан холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж, серпэд болон “Замын-Үүд дэх гаалийн газар” facebook хуудсаар зарласан.
1.3.1.2. Онцгой байдал зарлагдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан үүрэг даалгавруудыг Zamiin-Uudiin Gaaliin gazar facebook хуудсаар мэдээлсэн.Zamiinuud.customs.gov.mn веб сайт, дотоод сүлжээ болох Серп программ, “Татвар бүрдүүлэлтийн албаны мэдээ, мэдээлэл” facebook хаягуудаар тус газартай холбоотой болон эрүүл мэндийн чиглэлээр 38 мэдээ,мэдээллийг түгээж ажиллаа.
1.3.1.3. Олон нийтэд хүртээмжтэй,хүндрэл чирэгдэлгүй байдлаар мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 09 сарын 29-ний өдрийг хүртэл газрын http://www.customs.gov.mn/zamiin-uud/ сайтад архив буланд 3, мэдээлэл хэсэгт 12, зөрчил хэсэгт 3 нийт 18 мэдээ, мэдээллийг шинээр байршуулан олон нийтэд мэдээлсэн.
1.3.1.4. 2020 оны 3 дугаар улиралд хилээр зорчиж буй жолооч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тус газраас бэлтгэсэн гаалийн хяналт шалгалт,гаалийн зөрчил,оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг улсын хилээр нэвтрүүлэхэд хүлээлгэх хариуцлага гэх мэт сэдвээр нийт 600 ширхэг гарын авлага мэдээллийг бэлтгэн гаргаж хүртээмжтэй байдлаар түгээж, сурталчлав.
Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нар  дайвар ачаа авч зөрчилд өртөхгүй байх, зөрчлийг дахин үйлдүүлэхгүй байхад анхаарч санамж анхааруулга өгөх, зөрчил гаргагчид, тээвэрлэгчдийн хүлээх хариуцлагыг сануулах зорилгоор Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, ГХБ-ийн гадна АТҮТ-ийн хяналтын цэгийн дэргэд, ГХБ-ийн орох гарах бүртгэл, автопүүний дэргэд “Сэрэмжлүүлэг” байршуулсан.
1.3.1.5. Төв конторт байрлах цахим мэдээллийн машины мэдээллийг цаг үеийн уулзалт, үйл ажиллагаатай холбогдуулан тогтмол шинэчилж гаалиар үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд мэдээллийг түгээж  байна.
1.4. Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ тухай бүр Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлсэн байх:
1.4.1. Замын-Үүд дэх гаалийн газар нь бие даан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргадаггүй, 3 дугаар улиралд ГЕГ-аас нийтээр дагаж мөрдүүлэхээр гарган Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн журам, зааврыг  хүлээн авч дотооддоо болон гаалийн харилцаанд оролцогчдод танилцуулж мэдээлэх ажлыг зохион байгуулсан.   
   
1.5. Төрийн бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгадаг байх:
1.5.1. Замын-Үүд дэх Гаалийн газар хийгдэж буй гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй дундаж  хугацааг  гаалийн хяналтын төлөвөөр болон гаалийн хяналтын бүсэр нь ялгаж, өмнөх онтой харьцуулан, нийт хугацааг нийт бүрдүүлэлтэд хуваах зарчмаар судалсан. Судалгааны үр дүнд гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бууруулах чиглэлээр 7 санал боловсруулан, 4 арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
 
1.6. Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг /дэвтэр/ ажиллуулан, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх:
1.6.1. Дотооддоо 96361281 тоот утас болон удирдлагын утсыг мэдээллийн самбарт байршуулан ирсэн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж, тайлагнах, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажил хэвшсэн.
1.6.2. ГЕГ-ын 18001281, Засгийн газрын 11-11 утсанд тус газартай холбоотой ирсэн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажил тотмолжсон. Гаалийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах хүрээнд ЗГ-ын 1111, ГЕГ-ын 18001281, Замын-Үүд дэх гаалийн газрын 96361281 утсаар болон амаар, бичгээр ирүүлсэн гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан.

         2020.07.01-ны өдрөөс 2020.09.25-ны хугацаанд:

1. Засгийн газрын “11 11” төвд  ГУБ-ийн ёс зүйтэй  холбоотой 1,

2. ГЕГ-ын лавлах 1800-1281 утсаар:
              -    хяналт шалгалттай холбоотой 2,

3. Замын-Үүд дэх гаалийн газрын лавлах 9636-1281 утсаар:
             -            ГУБ-ийн ёс зүйтэй  холбоотой 1
             -    байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 2,
             -    хяналт шалгалттай холбоотой 8 удаагийн гомдол мэдээлэл ирүүлснийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлүүлсэн.

Үр дүн:
-    Нийт 14 гомдол мэдээллийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь мэдэгдсэн.
-    Хяналт шалгалттай холбоотой 10 гомдол мэдээллийн дагуу 14 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн, 3 зөрчил илэрч ЗТХ-ийн дагуу 6.1 сая төгрөгийн татварын орлогыг нөхөн төлүүлж, 3.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

1.7. Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг өгч хэвшсэн байх
1.7.1. Өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, эргэн мэдээлэх ажил тогтмолжсон.
Хоёр. Хүний нөөцийн бодлогын ил тод байдал
2.1. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журам боловсруулан хэрэгжүүлсэн байх. 2.2. Байгууллагын хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах арга замыг хүний нөөцийн стратегид тусгасан байх; 2.3. Хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх, шинэчлэх үйл ажиллагаанд албан хаагчдын оролцох боломжийг бүрдүүлсэн байх;
2.1.1. Байгууллагын хэмжээнд шагнах, урамшуулах, ээлжийн амралт олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хурал, дотоод сүлжээ спарк, facebook хуудсаар мэдээлж санал авах, хамт олон болон УЗХ-аар хэлэлцэж тухайн асуудлыг ил тодоор шийдвэрлэж хэвшсэн.   
2.4. Байгууллагын соёл, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаархи сэтгэл ханамжийн судалгааг албан хаагчдаас жил бүр авч, дүнг ил тод танилцуулан, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авсан байх;
      2.4.1. Тусгай мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан 2017 оны 12 сараас мэргэжлийн байгууллага энэ судалгааг гүйцэтгэж эхэлсэн. 2019 онд “Бренд арт” маркетинг судалгааны компани тус газарт ирж судалгаа явуулсан.
2.5. Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан байх.
2.5.1. Тайлант хугацаанд сул орон тоо гараагүй болно.
2.6. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг зохион байгуулсан байх.
2.6.1. ГЕГ-ын даргын 2018.12.20-ны өдрийн А/249-р тушаалаар баталж мөрдүүлсэн ГЕГ-ын даргын 2018 оны А/249 -р тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн ажлын үр дүнг дүгнэх журам”- ын дагуу албан хаагчдын 7, 8-р сарын ажлыг дүгнэсэн.
Гурав. Төсөв, санхүүгийн ил тод байдал: - Эрх хэмжээний хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.  
3.1. 2020 оны төсвийн төсөлд оруулах саналыг ГЕГ-ын даргын 2016 оны А/66-р тушаалаар батлагдсан 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, энэ онд хэрэгжих хөрөнгө, оруулалттай уялдуулан 2019 оны 3-р улиралд ГЕГ-т хүргүүлсэн. Батлагдсан төсвийн хүрээнд 3-р улирлын төсвийг захиран зарцуулсан.
3.1.1 Жил бүрийн хагас жилийн санхүүгийн тайлантай хамт дараа оны урсгал төсвийн төсөл, болон төсвийн хүрээний мэдэгдлийг гаргаж хүргүүлдэг. Байгууллагын төлөвлөгөөнд 2020 оны 4 дүгээр улиралд хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан.
3.2. Үндэсний аюулгүй байдал болон төрийн нууцтай холбоотойгоос бусад байгууллагын тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төслийг Монгол Улсын төсвийн ил тод байдал /www.iltod.gov.mn/ цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.2.1. Сар бүр шилэн дансанд байршуулах 4 төрлийн мэдээ, тухай бүр оруулах 8 төрлийн, улирал бүр оруулах 1 төрлийн мэдээг үнэн зөв гаргаж, цаг хугацаанд нь бүрэн байршуулсан.Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс  2020 онд батлагдсан төсөв, түүний хуваарийг шилэн дансны www.shilendans.gov.mn болон  Замын үүд дэх гаалийн газрын цахим хуудас /zamiinuud.gov.mn/, ил тод байдлын самбарт  байршуулж иргэд, байгууллага, ажилтан ажиллагсдын мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн.
3.3. Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж, иргэд, иргэний нийгмийн зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангасан байх;
3.3.1. 5 төрлийн 11 мэдээ тайланг  хугацаанд нь гаргаж шилэн дансны www.shilendans.gov.mn болон Замын үүд дэх гаалийн газрын цахим хуудас, мэдээллийн ил тод байдлын самбарт байршуулж тайлагнасан байна.
Мэдээллийн самбарт төсвийн гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг байршуулсан.
3.4. Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлсэн байх;
3.4.1.2018 оны санхүүгийн тайланд Төрийн аудитын Дорноговь аймаг дахь салбарт хийгдсэн дүгнэлтийг шилэн дансны цахим хуудас www.shilendans.gov.mn, байгууллагын ил тод байдлын самбарт байршуулсан.
3.5. Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээний тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлсэн байх;
3.5.1.Үйлчлүүлэгчдээс хураадаг хураамжийн хэмжээг баталсан журмыг http://www.customs.gov.mn/, http://www.zamiinuud.customs.gov.mn/ сайтад байршуулсан. Мөн тус газрын ГХБ-үүдийн мэдээллийн самбарт байршуулсан.
 
Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал
4.1. Ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, байгууллагын дотор мөрдөх журмыг батлан, энэ талаар олон нийтэд мэдээлсэн байх;
4.1.1Ажилтан ажиллагсдыг цалин хөлсний мэдээллээр цаг тухай бүр хангах үүднээс 2020 оны 7,8,9-р сарын цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг ажилтан тус бүрийн мэйл хаягаар илгээсэн.
 
4.2. Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилгыг хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, цахим хуудас /www.e-procurement.mn/-т байршуулан, тогтмол шинэчилж байх;

4.2.1.2020 оны 3 дугаар улиралд тендер зарлагдаагүй, Тендер зарлагдаагүйтэй холбоотойгоор 4.3- 4.5, 4.7, 4.9-4.10 дахь шалгууруудад тайлагнах ажил байхгүй байна.  
 
4.3. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр байгууллагын цахим хуудаст байршуулж хэвшсэн байх;

2020 оны 3 дугаар улиралд шууд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авсан бараа, ажил үйлчилгээний  гүйлгээний талаар хийсэн тайланг шилэн дансны цахим системд сар бүр тайлагнасан болно.Тайлант хугацаанд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий 12  ажил гүйлгээг тайлагнаж ажилласан байна.

Үр дүн:
Нэг. “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг батлах” Засгийн газрын 143-р тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан.
Хоёр. Нийт 4  чиглэлээр үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган ажилласан.
2.1.Тайлант улиралд нийт 50 төрлийн мэдээ, мэдээлэл, эрх зүйн акт, журам зааврыг Төв контор болон Э-Транс ГХБ, Дардан ГХБ, НЦШАА ГХБ, Вагон рентген,Ложистик ГХБ-дийн мэдээллийн самбарт гаалийн улсын байцаагч, олон нийтэд харагдахуйцаар байрлуулан тогтмол шинэчилсэн.
 
2.2.Олон нийтэд хүртээмжтэй,хүндрэл чирэгдэлгүй байдлаар мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 09 сарын 29-ний өдрийг хүртэл газрын http://www.customs.gov.mn/zamiin-uud/ сайтад архив буланд 3, мэдээлэл хэсэгт 12, зөрчил хэсэгт 3 нийт 18 мэдээ, мэдээллийг шинээр байршуулан олон нийтэд мэдээлсэн.
2.3. Онцгой байдал зарлагдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан үүрэг даалгавруудыг Zamiin-Uudiin Gaaliin gazar facebook хуудсаар мэдээлсэн.Zamiinuud.customs.gov.mn веб сайт, дотоод сүлжээ болох Серп программ, “Татвар бүрдүүлэлтийн албаны мэдээ, мэдээлэл” facebook хаягуудаар тус газартай холбоотой болон эрүүл мэндийн чиглэлээр 38 мэдээ,мэдээллийг түгээж ажиллаа. 2020 оны 3 дугаар улиралд хилээр зорчиж буй жолооч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тус газраас бэлтгэсэн гаалийн хяналт шалгалт,гаалийн зөрчил,оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг улсын хилээр нэвтрүүлэхэд хүлээлгэх хариуцлага гэх мэт сэдвээр нийт 600 ширхэг гарын авлага мэдээллийг бэлтгэн гаргаж хүртээмжтэй байдлаар түгээж, сурталчлав.
Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нар  дайвар ачаа авч зөрчилд өртөхгүй байх, зөрчлийг дахин үйлдүүлэхгүй байхад анхаарч санамж анхааруулга өгөх, зөрчил гаргагчид, тээвэрлэгчдийн хүлээх хариуцлагыг сануулах зорилгоор Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, ГХБ-ийн гадна АТҮТ-ийн хяналтын цэгийн дэргэд, ГХБ-ийн орох гарах бүртгэл, автопүүний дэргэд “Сэрэмжлүүлэг” байршуулсан.
‘’Шударга ёс, хөгжил дэвшил’’ сэдвийн хүрээнд АТГ-аас бэлтгэн гаргасан зурагт хуудсуудаас дараах чиглэлээр блтгэж,  Э-Транс, Дардан ложистик, ӨТЗ-ын ГХБ-үүд болон АЗШНЦ-2-Ачааны терминал дахь гаалийн мэдээллийн самбарууд болон нийтэд ил харагдах газруудад байршуулсан:
           - Эрүүгийн хуулиас
           - Авлигын эсрэг хуулиас
           - Авлига
           - Авлигын хэлбэрүүд г.м
2.4.Улсын онцгой байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой олон нийтийн арга хэмжээг хориглосон тул хууль сурталчлах Нээлттэй арга хэмжээ зохион явуулаагүй болно.
Гурав.Төлөвлөсөн ажлын биелэлт 100 хувь

видеоклипы онлайн
купить детскую обувь