Зөвлөмж

ЗӨВЛӨМЖ

"Шинэ коронавирусийн халдвар өнөөдрийн 11 цагийн байдлаардэлхийн 170 оронд бүртгэгдэж, 7,000 гаруй хүн нас бараад байна. Манай улсад өнөөдрийг хүртэл 1,330 хүн тусгаарлагдсан. Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөж буй францын нэг, Монгол улсын таван иргэнээс коронавирусийн халдвар илэрч, баталгаажсан, эмчилгээ хийгдэж байна.

Дараах зүйлсийг хүн нэг бүр анхаарч өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаална уу.

1. Улсын онцгой комисс, сум орон нутагт үйл ажиллагаа явуулж буй онцгой байдлын штаб, ГЕГ-ын түр ажлын хэсгээс өгсөн заавар зөвлөмжүүдийг мөрдөх

2. Өөрийгөө болон, гэр бүл, хамт олноо эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хувийн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл /макс, малгай, бээлий/-ийг тогтмол ашиглах.

3. Өөрийн гэр орон, ажлын байранд ариутгал халдваргүйтгэлийг байнга хийх.

4. Аливаа худал хуурмаг мэдээ, ам дамжсан яриа, цуу үгэнд итгэхгүй байж, зөвхөн ЭМЯ, Улсын онцгой комиссоос мэдээлж буй мэдээллийг сонсох.

5. Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гэртээ олон хүн цуглуулахгүй, согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулахгүй байгаа энэ цагт архи согтууруулах ундаа уухгүй байх.

6. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дархлааг дэмжиж, халуун ус, цай сайн уух, шөлтэй хоол идэх, сайтар унтаж амрах.

Тус газраас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд албан хаагчдынхаа дархааг дэмжих зорилгоор Санитол бэлдмэлийг тараасан. Энэ удаа Монос эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Витагрипп бэлдмэлийг 5 хоног уухаар олгож байгаа тул зааврын дагуу 150-200 мл халуун усанд найруулж, хоолны дараа ууж дархлаагаа дэмжинэ үү.

Газрын дарга Д.Зоригоо

видеоклипы онлайн
купить детскую обувь